БАЙР
Америк айл
Төлбөр: Сард 650-700$ (Хайж олсны төлбөр 150$)
Америк айлд амьдрах нь Америкийн соёлын талаар, Америк гэр бүл хэрхэн амьдардаг талаар өөрийн нүдээр харах мөн англи хэлнийхээ мэдлэгийнхээ түвшинг нэмэгдүүлэх сайхан боломж юм. Өөрийн өрөө, өдөрт 2-3 хоол, гэр бүлийн гишүүн мэт амьдрах боломж мөн үүнд багтсан байгаа.
Оюутны байр
Энэ хувилбар нь тохилог зочид буудалд байгаа юм шиг өөрийнхөөрөө амьдрах дуртай оюутнуудад зориулсан хувилбар юм. Оюутны байр нь тавилга, кабелийн телевиз, шарах шүүгээ, хөргөгч, ариун цэврийн өрөө зэргийг багтаасан болно.
Old Тown Рlace
www.oldtownplace.com
Old Тown Рlace нь тавилгатай бөгөөд урт болон богино хугацаанд сарын хэмнэлтэйгээр хөлслөх боломжтой. Энэ байр нь оршин суугч бүрт тусдаа унтлагын өрөөтэй бөгөөд харин том өрөөгөө дундаа хэрэглэх roommate загвартай. Оршин суугчдын дийлэнх нь америк болон гадаад оюутан сурагчид байдаг.
Онцлог: Old Тown-ий вагон, троллейбус, автобусны огтлолцлоос 6 блок, ресторануудаас 2 блок, хотын төвийн хойд хэсгийн кафе болон дэлгүүрүүдээс 3 майлын зайтай оршдог.
Орон сууцны төрлүүд нь:
Түрээсийн төлбөр: 650-775$
Old Тown Рlace нь SDUIS-аас 1 км ч хүрэхгүй зайтай байрладаг.
Холбогдох:
Хаяг: 2377-2383 Jefferson Street, San Diego, CA 92110
Утас & Факс: 1 858 490 6282
ХОТЫН ТӨВД: www.newportplace.com
Vantaggio State Street
www.vantaggiosuites.com
Vantaggio State Street нь явган хүний зам дагуу орчин үеийн дур булаам маш олон ресторан, кафетай Сан Диего хотын Little Italy хэсгийн төвд байрладаг. Таны шинэ гэр тань хотын төв болон нисэх онгоцны буудлаас хэдхэн блок, цаашилбал Gaslamp Quarter (хотын яг төв хэсэг) болон Сан Диего онгоцны буудлаас хэдхэн минутын зайтай юм. Vantaggio State Street-ээс SDUIS рүү автобусаар явах боломжтой бөгөөд машинаар бол 5-хан минутын зайтай.
Төлбөр:
7 хоногоор түрээслэхэд: 250$-оос эхэлнэ.
Сараар түрээслэхэд: 705$-оос эхэлнэ. (Үнэ анхааруулгагүйгээр өөрчлөгдөх боломжтой)
Холбогдох:
Хаяг: 1736 State Street, San Diego, CA 92101
Утас: (619) 595-0111 Факс: (619) 595-0555
И-мэйл: sd@vantaggiosuites.com
Studio 819
www.studio819.com
Studio 819 Танд Сан Диего хотын тансаг, дээдсийн Uptown дүүргийн (Hillcrest) төвд байрлах бүрэн тавилгатай studio (Studio: Гал тогоо болон том өрөөтэй бөгөөд энэ нь ханаар тусгаарлагдсан 1 өрөө байр, өдрөөр, 7 хоногоор, сараар түрээслэх боломжтой)-г танилцуулж байна. Hillcrest нь хотын дотор байрлах тосгон бөгөөд Та хүссэн зүйлээ модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт Hillcrest-ийн гудамжнаас олж болно. Үзвэр үйлчилгээний газрууд, дэлгүүрүүд, кофе шоп, ресторан зэрэг бүхий л газрууд руу Та алхаад л очино. Хотын төв, далайн эргүүд, Балбао парк зэрэгтэй маш ойрхон. Мөн SDUIS рүү автобусаар явах боломжтой бөгөөд машинаар бол 5-хан минутын зайтай.
Төлбөр:
Өдрөөр түрээслэхэд: 60-75$
7 хоногоор түрээслэхэд: 378-490$
Сараар түрээслэхэд: 680-820$ (Үнэ анхааруулгагүйгээр өөрчлөгдөх боломжтой)
Холбогдох:
Хаяг: 819 University Avenue, San Diego, CA 92103
Утас: (619) 542-0819 Факс: (619) 688-6512
И-мэйл: info@studio819.com
Нийтийн байр
http://sandiegohostels.org
Төлбөр: 20-50$, 650$ (сарын төлбөр, өрөөндөө ганцаараа)
Энэ хувилбар нь мөнгөө хэмнэх сонирхолтой оюутнуудад зориулагдсан бөгөөд тохилог, цэвэрхэн, аюулгүй, орчин сайтай, дундаж зочид буудлаас нилээд хямдхан зэрэг давуу талтай. Сан Диегогийн нийтийн байр нь сэтгэл татам бөгөөд хурал чуулган хийгддэг томоохон төв, нисэх онгоцны буудал, нийтийн тээврийн хэрэгсэл зэргээс ердөө хэдхэн минутын зайтай оршдог.